Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Монголд Айраг нэртэй 1, Баянходоод нэртэй 1 хүн байна

Хүн ам, өрхийн мэдээллийн санд 2026 оны долоодугаар сарын 9-ний байдлаар Наадам нэртэй 30 хүн, Бөх нэртэй 17 хүн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголд Айраг нэртэй 1, Баянходоод нэртэй 1 хүн байна
Монголд Айраг нэртэй 1, Баянходоод нэртэй 1 хүн байна. Зураг: МҮОНРТ

Хүн ам, өрхийн мэдээллийн санд 2026 оны долоодугаар сарын 9-ний байдлаар Наадам нэртэй 30 хүн, Бөх нэртэй 17 хүн байна.

Түүнчлэн Даншиг нэртэй 6, Цэнгэлдэх нэртэй 2, Уяач нэртэй 2, Зодог нэртэй 2, Айраг нэртэй 1, Баянходоод нэртэй 1 хүн байна.

Хүн ам, өрхийн мэдээллийн санд 2026 оны 7 дугаар сарын 9-ний байдлаар Монгол Үндэсний бөхийн Дархан аварга, Даян аварга болон Аварга цолтой бөхчүүдтэй ижил нэртэй дараах иргэд байна.Тухайлбал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Даяар дуурсагдах далай даян, дархан аварга Ж.Мөнхбат, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй ижил нэртэй хүн хамгийн олон байна.Та ижил нэрийн статистик https://www.1212.mn/mn/statistic/fun-statistic/given-name цэснээс хайсан мэдээллээ авах боломжтой.

Хуваалцах