Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголд амьдардаг Япон иргэд мөнгө цуглуулж, Токиогийн гудамжийг тохижуулна

Нийслэлийн төсвөөс их хэмжээний хөрөнгө оруулалт шаардахгүйгээр “Гудамж” төслийн зарим тохижилтыг гадны улс орнуудын сайн санаат иргэдийн дэмжлэгээр үргэлжлүүлэх боломж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголд амьдардаг Япон иргэд мөнгө цуглуулж, Токиогийн гудамжийг тохижуулна
Монголд амьдардаг Япон иргэд мөнгө цуглуулж, Токиогийн гудамжийг тохижуулна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн төсвөөс их хэмжээний хөрөнгө оруулалт шаардахгүйгээр “Гудамж” төслийн зарим тохижилтыг гадны улс орнуудын сайн санаат иргэдийн дэмжлэгээр үргэлжлүүлэх боломж байна. Өнөөдөр “Гудамж” төслийнхөн Монгол дахь Япончуудын холбоотой хамтран Токиогийн гудамжийг шинэчлэн засварлах гэрээ байгууллаа.

Токиогийн гудамж нь бидний хэлж заншсанаар Бөхийн өргөөнөөс Дарь-Эхийн уулзвар хүртэлх хэсэг юм. Монголд амьдардаг Япон иргэдийн санаачилгаар энэ хэсгийн зам талбайд ногоон орчин бий болгож тохижуулна. Эхний ээлжинд Сакура мод тарихаар төлөвлөж байгаа аж.

Энэ талаар Монгол дахь Япончуудын холбооны тэргүүн Накамура Коо “Монгол дахь Япончуудын холбоо 215 гишүүнтэй. Гишүүд бага хэмжээний мөнгө цуглуулж, тус гудамжийг тохижуулах ажлыг эхэлнэ. Цаашдаа энэ ажил олон жил үргэлжлэх учраас бага багаар хөгжүүлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Токиогийн гудамж жил ирэх бүрт өнгөө зассаар бүрэн шинэчлэгдэнэ” гэсэн юм.

Монголд амьдарч байгаа гадны иргэд амьдарч байгаа орчноо тохижуулахад хөрөнгө оруулж, шинэ санаачилга дэвшүүлэн үлгэрлэж байна. Яг үүн шиг "Гудамж" төсөлд хамтран ажиллаж өөрсдийн байгууллагын харьяа гудамж, талбайг шинэчлэн засварлахад төслийн багийнхан хамтран ажиллахад нээлттэй гэдгийг “Гудамж” төслийн зохион байгуулагчид хэлж байлаа. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Хуваалцах