Монголд анх удаа экстрим спортын тэмцээн болно
Улаанбаатар хот байгуулагдсаны 374 жилийн ойн баярын өдөр энэ сарын 29-нд тохиох бөгөөд энэ өдрийг угтан “Идэвхитэй амьдралын амт” уриатай “X Games Mongolia” экстрим спортын арга хэмжээг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна.
Мэдээллийн алба

Улаанбаатар хот байгуулагдсаны 374 жилийн ойн баярын өдрийг угтан “Идэвхитэй амьдралын амт” уриатай “X Games Mongolia” экстрим спортын арга хэмжээг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна.
Ирэх ням гарагт буюу 13-ны 13.00 цагаас Чингис хааны талбайд болох тус арга хэмжээ нь сонирхол нэгтэй залуусыг нэгтгэж, эсктрим спортыг хөгжүүлэх зорилготой юм.
Оролцогчид насны хязгааргүй бөгөөд Skateboarding, BMX, Skating, Trail Bike гэсэн 4 төрлөөр хурд хүчээ сорино.


















