Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголд анх удаа тохойны үе бүтэн солих мэс засал хийлээ

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн зөвлөх эмч, Монгол Улсын Хүний Гавьяат эмч Б.Бүргэдээр ахлуулсан Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн баг хамт олон Монголд анх удаа “Тохойны үе бүтэн солих” мэс заслыг амжилттай хийлээ.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголд анх удаа тохойны үе бүтэн солих мэс засал хийлээ
Монголд анх удаа тохойны үе бүтэн солих мэс засал хийлээ. Зураг: МҮОНРТ

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн зөвлөх эмч, Монгол Улсын Хүний Гавьяат эмч Б.Бүргэдээр ахлуулсан Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн баг хамт олон Монголд анх удаа “Тохойны үе бүтэн солих” мэс заслыг амжилттай хийжээ.


Б.Бүргэд "Монголд анх удаа 20 жилийн өмнө багштайгаа хамт мөрний үе солих мэс засал хийж нутагшуулж байлаа. Тус мэс засал нь өнөөдөр өдөр тутамд хийгддэг болсон. Тохойн үений бэртэл гэмтэл ихэссэн учир багийн нөхөдтэйгөө хамтарч Монголдоо анх удаа энэ төрлийн мэс заслыг маш амжилттай хийлээ. Цаашдаа энэ мэс заслыг нутагшуулах бололцоотой. Энэ мэс заслыг хийснээр Хөдөлмөрийн чадвар алдалтыг бүрэн зогсоож, тухайн хүний амьдралын чанар сайжрах боломжтой юм. Цаг ямагт шинэ содон зүйлийг нэвтрүүлж, ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө зүтгэж буй баг хамт олондоо талархал илэрхийлье" гэлээ.

Хуваалцах