Монголд АСЕМ-ыг зохион байгуулахад Европын холбоо тусална
АСЕМ-ыг зохион байгуулахад Европын холбоо туслалцаа үзүүлнэ. Европын холбооны гадаад харилцааны АСЕМ-ын асуудал хариуцсан ерөнхий зөвлөх Майкл Мэтиссэн тэргүүтэй төлөөлөгчид зургаадугаар сарын 29-өөс өнөөдрийг дуустал манай улсад айлчилж, өнөөдөр мэдээлэл хийсэн юм.
Мэдээллийн алба

АСЕМ-ыг зохион байгуулахад Европын холбоо туслалцаа үзүүлнэ. Европын холбооны гадаад харилцааны АСЕМ-ын асуудал хариуцсан ерөнхий зөвлөх Майкл Мэтиссэн тэргүүтэй төлөөлөгчид зургаадугаар сарын 29-өөс өнөөдрийг дуустал манай улсад айлчилж, өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Европын холбооны төлөөлөгчид айлчлалынхаа хугацаанд АСЕМ-ын бэлтгэл ажлын хэсгүүдтэй уулзаж, ажлын явцтай танилцсан байна. Тэд ирэх 2016 оны долоодугаар сард 50 гаруй улсын төрийн тэргүүн болон бусад олон улсын байгууллагын төлөөллүүд оролцох АСЕМ-ын 20 жилийн ойн хуралд Монгол төдийгүй Европын холбоо ихээхэн ач холбогдол өгч байгааг мэдэгдлээ. Улмаар зохион байгуулалтад техникийн туслалцаа үзүүлж хамтран ажиллана гэж Европын холбооны гадаад харилцааны АСЕМ-ын асуудал хариуцсан ерөнхий зөвлөх Майкл Мэтиссэн ярьж байна.


















