Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголд автомашины кузов засварын мэргэжилтэн бэлтгэж эхэллээ

Өнөөдөр Улаанбаатар хотод 700 орчим автомашины засвар үйлчилгээний цэг ажиллаж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголд автомашины кузов засварын мэргэжилтэн бэлтгэж эхэллээ
Монголд автомашины кузов засварын мэргэжилтэн бэлтгэж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Улаанбаатар хотод 700 орчим автомашины засвар үйлчилгээний цэг ажиллаж байна. Энэ салбарт ажлын байрны захиалга их байдаг ч мэргэжлийн түвшинд боловсон хүчин бэлтгэдэггүй байсан. Харин энэ жилээс Монгол-Солонгосын политехникийн коллежид автомашины кузов засварын анги шинээр нээлээ.

Энэ он гарсаар манай улсын хилээр сард дунджаар 3 мянга орчим суудлын автомашин, 650 орчим ачааны машин орж ирсэн байна. Тэр хэмжээгээр автомашины парк шинэчлэл хийж байгаа. Жилээс жилд энэ тоо өссөөр байгаа учраас автомашины кузов засварын мэргэжилтний эрэлт ч өндөр байгааг Хөдөлмөрийн сайд онцоллоо.

Автомашины кузов засварын шинэ анги 25 оюутныг элсүүлсэн. Ирэх жилээс элсэлтээ нэмж авах төлөвлөгөөтэй байгаа тухай сургуулийнхан мэдээлж байлаа.

Хуваалцах