Монголд БНСУ-ын генералууд айлчилж байна
Тэгвэл "Монгол генерал" төвийн урилгаар манай улсад БНСУ-ын Зэвсэгт хүчний генералууд айлчилж Монголын генералуудын өдрийн арга хэмжээнд оролцлоо.
Мэдээллийн алба

Монгол Улсад генерал цол олгож эхэлсэн 72 жилийн ой өчигдөр тохиосон. Жил бүрийн энэ өдөр төр засаг алтан мөрдэстэн-генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ.
Тэгвэл "Монгол генерал" төвийн урилгаар манай улсад БНСУ-ын Зэвсэгт хүчний генералууд айлчилж Монголын генералуудын өдрийн арга хэмжээнд оролцлоо. Генералуудыг өнөөдөр Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан хүлээн авч хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар ярилцсан байна. Мөн энэ өдөр ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа БНСУ-ын Зэвсэгт хүчний генералуудыг хүлээн авч уулзаж ярилцсан юм.


















