Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголд дунгийн суулгацын мэс засал хийгдэж эхэлсний 10 жилийн ой тохиож байна

Төрөлхийн болон сонсголоо алдсан бага насны хүүхэд, сонсголгүй болсон насанд хүрсэн хүнд сонсгол оруулах хагалгаа буюу дунгийн суулгацын мэс заслыг Монголд анагаах ухааны доктор А.Өлзийбаяр, Л.Бямбасүрэн нар нэвтрүүлсэн. Энэ төрлийн анхны мэс засал 2009 оны наймдугаар сарын 2-нд амжилттай хийгдсэн

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголд дунгийн суулгацын мэс засал хийгдэж эхэлсний 10 жилийн ой тохиож байна
Монголд дунгийн суулгацын мэс засал хийгдэж эхэлсний 10 жилийн ой тохиож байна. Зураг: МҮОНРТ

Төрөлхийн болон сонсголоо алдсан бага насны хүүхэд, сонсголгүй болсон насанд хүрсэн хүнд сонсгол оруулах хагалгаа буюу дунгийн суулгацын мэс заслыг Монголд анагаах ухааны доктор А.Өлзийбаяр, Л.Бямбасүрэн нар нэвтрүүлсэн. Энэ төрлийн анхны мэс засал 2009 оны наймдугаар сарын 2-нд амжилттай хийгдсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 127 хүнд мэс засал хийжээ.

Тэгвэл манай улсад дунгийн суулгацын мэс засал хийгдэж эхэлсний 10 жилийн ойн арга хэмжээ маргааш Чингис хаан зочид буудалд 18:00 цагт болох бөгөөд Эрүүл мэндийн сайд асан, доктор, профессор, гавьяат багш С.Ламбаа, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, MED-EL дунгийн суулгацын компанийн Зүүн Өмнөд бүс нутаг хариуцсан захирал Томас Мюллер тэргүүтэй эмч, эрүүл мэндийн салбарынхан оролцох юм байна.

Түүнчлэн тус арга хэмжээний үеэр дунгийн суулгацын анхны баг, хамт олонд буюу клиникийн профессор, анагаах ухааны магистр Д.Чулуунбаатар, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Чих, хамар, хоолойн тасгийн эрхлэгч, Монголын чих хамар хоолойн эмч нарын нийгэмлэгийн тэргүүн, анагаах ухааны доктор Л.Бямбасүрэн, ЭХЭМҮТ-ийн Мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасгийн эрхлэгч, анагаах ухааны магистр М.Ариунтунгалаг, сувилагч Х.Оюунтуяа, Х.Лхагва нарт сертификат олгох аж.

Хуваалцах