Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монголд ирэх жуулчдын тоо 31 хувиар нэмэгджээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны үеэр гурван тулгуурт хөгжлийн бодлогын хэрэгжилтэд Үндэсний хөгжлийн газраас

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголд ирэх жуулчдын тоо 31 хувиар нэмэгджээ
Монголд ирэх жуулчдын тоо 31 хувиар нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны үеэр гурван тулгуурт хөгжлийн бодлогын хэрэгжилтэд Үндэсний хөгжлийн газраас 2018 оны жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж 47,8 хувийн явцтай хэрэгжиж байна гэв.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хувьд дотоодын нийт бүтээгдэхүүнд хөдөө аж ахуйн салбарын эзлэх хувь 2016 онтой харьцуулахад 1,5 хувиар өсч, мах махан бүтээгдэхүүний экспортын хэмжээ 2020 оны зорилтот түвшинд хүрчээ.

Худалдаа, аялал жуулчлалын салбарын хувьд монголд ирэх жуулчдын тоо 31 хувиар нэмэгдсэн. Ядуурлыг бууруулах бодлогын хүрээнд 27,146 ажлын байр шинээр бий болгон, улсын хэмжээний 250,000 ядуу өрхөөс 48,376-г хүнсний эрхийн бичигт хамруулсан эерэг үзүүлэлтүүд гарсан байна.

Хуваалцах