Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголд хамгийн өндөр нь Арсайн хүрхрээ

Өндрөөс унах усны гайхамшигтай үзэгдэл, сүрлэг нүргээн, ойр орчмын содон байгаль зэрэг нь дэлхийн хаана байрлахаас үл хамааран хүрхрээ рүү хүн бүхнийг эрхгүй соронз мэт татдаг.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголд хамгийн өндөр нь Арсайн хүрхрээ
Монголд хамгийн өндөр нь Арсайн хүрхрээ. Зураг: МҮОНРТ

Өндрөөс унах усны гайхамшигтай үзэгдэл, сүрлэг нүргээн, ойр орчмын содон байгаль зэрэг нь дэлхийн хаана байрлахаас үл хамааран хүнийг соронз мэт татдаг.
Африкийн Виктория, АНУ, Канадын хил дээрх Ниагара, дэлхийн хамгийн өндөр, 1020 метрээс унадаг Венесуэлийн Ангел зэрэг хүрхрээг үзэх гэсэн тив тивийн жуулчдын хөл жилийн дөрвөн улиралд тасардаггүй.
Манай орны хувьд гадаад, дотоодын жуулчин гийчдийн үзэхийг зорьдог хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг бол яах аргагүй Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт орших Орхоны баруун бие болох Улаан гол дахь Улаанцутгалангийн хүрхрээ юм. Ус ихтэй жил 10 гаруй метр өргөнтэй болж 25 метрийн өндрөөс буудаг энэ сүрлэг хүрхрээ 20 мянган жилийн тэртээ галт уул дэлбэрснээс үүдэн бий болжээ.

Хуваалцах