Монголд “Ногоон Марк” аргачлалыг хэрэгжүүлнэ
Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад ногоон барилгыг үнэлэх үнэлгээний систем гэж байдаг байна.
Мэдээллийн алба

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад ногоон барилгыг үнэлэх үнэлгээний систем гэж байдаг байна. Тодруулбал, Сингапур улс 1980-аад оноос эхлэн эрчим хүчний хэмнэлтийн зарчмыг нэвтрүүлж, ногоон барилгын зэрэглэл тогтоох “Ногоон Марк” аргачлалыг хэрэглэж эхэлжээ.
Энэ систем нь эрчим хүчний үр ашиг, усны хэмнэлт, байгаль орчны хамгаалалт, барилгын чанар зэргийг үндэслэн ногоон байгууламжийн сертификатыг олгодог байна. Монголд ч мөн энэ ажлыг хэрэгжүүлэх боломж байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булган хэлж байна.


















