Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголд олимпын хөдөлгөөнийг дэлгэрүүлж, их спортыг хөгжүүлсэн эрхмүүдийг шагнав

Монгол Улсад олимпын хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх, их спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн Монголын үндэсний олимпын хорооны түүхт 65 жилийн ойн хүрээнд дараах эрхмүүдийг шагналаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголд олимпын хөдөлгөөнийг дэлгэрүүлж, их спортыг хөгжүүлсэн эрхмүүдийг шагнав
Монголд олимпын хөдөлгөөнийг дэлгэрүүлж, их спортыг хөгжүүлсэн эрхмүүдийг шагнав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад олимпын хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх, их спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн Монголын үндэсний олимпын хорооны түүхт 65 жилийн ойн хүрээнд дараах эрхмүүдийг шагналаа.

МҮОХ-ны дээд шагнал “Олимпын Алтан од” одонгоор Монголын олимпын түүх судлалын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ж.Баасанхүү, “Алтан очир” одонгоор Хил хамгаалах ерөнхий газрын Захиргаа удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Ц.Цогтбаяр, Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Наранбаатар, “Олимпын алдар” одонгоор Монголын мастеруудын БТСХ-ны дэд ерөнхийлөгч Я.Жаргалсайхан, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн офицер Ж.Ганбаатар, Монголын шатрын холбооны тамирчин Б.Гүндаваа, “Алтан медаль”-иар Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга И.Отгонбат нарыг шагнав.

Шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардуулан өглөө.

Хуваалцах