Монголд солир унаж байжээ
Монголын зүүн өмнөд нутагт унасан байж болох солирын ул мөрийг Австралийн их сургуулийн Мартин Шмыдер болон Германы Штутгартын их сургуулийн Хартмут Сейфрид нарын геологчид олж илрүүлжээ. Харин яг хэзээ энэхүү солир унасан байж болохыг тэд одоогоор тогтоож чадаагүй байна.
Мэдээллийн алба

Энэхүү олдворынхоо тухай нийтлэлийг тэд Азийн шинжлэх ухааны сэтгүүлд хэвлүүлжээ. Үүний тулд тэд хиймэл дагуулын зургийг маш сайн судалсан бөгөөд эрлээ говийн “Үнэгт уул”-д төвлөрүүлсэн байна.
Учир нь тэр уулын чулуунууд нь бөөрөнхий хэлбэртэй мөлгөр ба дундуураа хагарсан байдалтай байж. Ийм үзэгдэл нь байгаль дээр зөвхөн усны урсгалаас болж үүсдэг. Харин яагаад ингэж цавчуулсан юм шиг хагарсан болохыг тогтоох гэж геологчид бүх боломжийг судалснаар солир энэ газар унаж, чулуунуудыг хагалсан болохыг тогтоожээ.