Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монголд суугаа Түвд иргэд хандивын аянд нэгдлээ

Монгол Улсад суугаа 23 Түвд иргэн Улсын Онцгой комисст 26 сая төгрөгийн хандив өргөлөө. Хандив өргөсөн иргэдийг төлөөлөн IX Богд Жавзандамба хутагтын хүү Түгсрай Ренбүчи болон Лам Кунгаа нар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд хандивыг хүлээлгэн өгсөн юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголд суугаа Түвд иргэд хандивын аянд нэгдлээ
Монголд суугаа Түвд иргэд хандивын аянд нэгдлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад суугаа 23 Түвд иргэн Улсын Онцгой комисст 26 сая төгрөгийн хандив өргөлөө. Хандив өргөсөн иргэдийг төлөөлөн IX Богд Жавзандамба хутагтын хүү Түгсрай Ренбүчи болон Лам Кунгаа нар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд хандивыг хүлээлгэн өгсөн юм.

Тэрээр уулзалтын үеэр “Өнөөдөр Дээрхийн Гэгээнтэн Далай ламын сүлд өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан бид Монгол улсын засгийн газар, Улсын онцгой комиссын хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд чин сэтгэлийн талархал дэвшүүлэн хандив өргөж байна. Монгол улсаар бид бахархаж байна” гэсэн юм.

Хуваалцах