Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголд суурилсан судалгааг олон улсын мэргэжилтнүүдэд танилцууллаа

“Болзошгүй ус цаг уурын гамшгийн эрсдэлд өртөөд буй өрхөд үзүүлэх бэлэн мөнгөний эрт арга хэмжээ: Судалгааны төсөл (CashEval)”-ийг Пипл Ин Нийд (ПИН) олон улсын төрийн бус байгуулага, постдамын уур амьсгалын нөлөөллийн судалгааны хүрээлэн (PIK), Үндэсний статистикийн хороо хамтран хэрэгжүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Монголд суурилсан судалгааг олон улсын мэргэжилтнүүдэд танилцууллаа
Монголд суурилсан судалгааг олон улсын мэргэжилтнүүдэд танилцууллаа. Зураг: МҮОНРТ

Болзошгүй зудын гамшгийг даван туулахад нь малчин өрхүүдэд үзүүлж болох хамгийн тохиромжтой тусламжийг тодорхойлох зорилготой судалгааны төслийг ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр Пипл Ин Нийд (ПИН) олон улсын төрийн бус байгууллага, Потсдамын уур амьсгалын нөлөөллийн судалгааны хүрээлэн (PIK), Монгол Улсын Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-той хамтран хэрэгжүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Монгол Улсад хэрэгжиж буй “CashEval” судалгааны төслийн баг Ази, Номхон далайн орнуудын мэргэжилтнүүдэд эрсдэлээс урьдчилж үзүүлсэн мөнгөн тусламжийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх арга зүй, аргачлалын талаар өнгөрсөн сард хэлэлцжээ.

Мөн судалгааны баг ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлж буй нөлөөллийн үнэлгээний судалгааны төслөө Ази, Номхон далайн - Бүс нутгийн бэлэн мөнгөний ажлын хэсэг (БНБМАХ)-т танилцуулав. Салбарын мэргэжилтнүүд, шинжээчдээс бүрдсэн энэхүү ажлын хэсэг нь бэлэн мөнгө болон ваучер олгох аргаар хүмүүнлэгийн тусламж үзүүлэгч, оролцогч талуудын чадавхыг дээшлүүлэх, туршлага солилцох үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. “CashEval” төслийг танилцуулснаар Монголд хийгдэж буй шинэлэг судалгааны туршлагыг солилцох замаар хүмүүнлэгийн хариу арга хэмжээг сайжруулахад дэмжлэг үзүүлэх боломж бүрдсэн.

“Болзошгүй ус цаг уурын гамшгийн эрсдэлд өртөөд буй өрхөд үзүүлэх бэлэн мөнгөний эрт арга хэмжээ: Судалгааны төсөл (CashEval)”-ийг Пипл Ин Нийд (ПИН) олон улсын төрийн бус байгуулага, постдамын уур амьсгалын нөлөөллийн судалгааны хүрээлэн (PIK), Үндэсний статистикийн хороо хамтран хэрэгжүүлж байна.

Энэ талаар Постдамын уур амьсгалын нөлөөллийн судалгааны хүрээлэнгийн доктор Кати Крдхнерт, “Хуралдаанд оролцогчдын дунд бидний хамтран хэрэгжүүлж буй “CashEval” төслийн хүрээнд хэрэгжүүлсэн эрт арга хэмжээний мөнгөн дэмжлэгийн нөлөөг тоон үзүүлэлтээр үнэлэхэд ашигласан санамсаргүй туршилт түүврийн аргын талаар сонирхолтой хэлэлцүүлэг өрнөв. Үүнээс гадна, олон оролцогч талууд “CashEval” төслийн хүрээнд боловсруулагдах "Шилжүүлгийн хэмжээг тодорхойлох, зорилтот бүлгийг сонгох хэрэглэгдэхүүн"-д ихээхэн хүлээлттэй байгаагаа илэрхийлэв. Уг хэрэглэгдэхүүн нь ирээдүйд цаг агаарын эрс тэс үзэгдлүүдэд өрхүүдэд үзүүлэх мөнгөн тусламжийн оновчтой хэмжээг тодорхойлоход салбарын оролцогч талуудад чиглүүлэг олгох юм. Бидний хамтарсан төслийн үр дүнд шинэ эмпирик нотолгоо, практик, хэрэглэгчид ээлтэй бодлогын хэрэгсэл бий болж эрт хариу арга хэмжээний зохион байгуулалтын түвшинг ахиулахад хувь нэмэр оруулна гэж найдаж байна” гэлээ.

Хуваалцах