Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголд цөөн ажиглагддаг буурал хөгчүү шувуунд дамжуулагч зүүлээ

Чух нуурыг дайран өнгөрсөн, дамжуулагчтай буурал хөгчүү ОХУ-ын Чита, цаашлаад баруун зүгт 40 орчим км-т байдаг Арахлэй нууранд хүрчээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголд цөөн ажиглагддаг буурал хөгчүү шувуунд дамжуулагч зүүлээ
Монголд цөөн ажиглагддаг буурал хөгчүү шувуунд дамжуулагч зүүлээ. Зураг: МҮОНРТ

Монголын шувуу хамгаалах төвийн судлаач, мэргэжилтнүүд хаврын нүүдлийн хугацаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын Чух нуураар дайран өнгөрсөн шувуунд мониторинг судалгаа хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тухайлбал, Монголд 58 зүйлийн эргийн шувуу бүртгэгдсэн байдгаас 28 зүйл нь хаврын нүүдлийн үедээ дээрх нууранд бүртгэгдсэн. Түүнчлэн манай оронд цөөн ажиглагддаг олон улсын хэмжээнд ховордож, болзошгүй ангилалд орсон буурал хөгчүү “Tringa brevipes” шувуу бүртгэгдсэн аж. Судалгааны багийнхан буурал хөгчүү нүүдлийн үедээ Чух нуураар түгээмэл дайран өнгөрдөг болохыг баталгаажуулж, зарим бодгалыг барьж дамжуулагч зүүжээ. Буурал хөгчүү Сибирьт үржиж, Австрали тивд өвөлждөг шувуудын нэг юм. Энэ шувуу зөвхөн нүүдлийн үедээ л Монголд ажиглагддаг.

Чух нуурыг дайран өнгөрсөн, дамжуулагчтай буурал хөгчүү ОХУ-ын Чита, цаашлаад баруун зүгт 40 орчим км-т байдаг Арахлэй нууранд хүрчээ.

Сонирхуулахад, Арахлэй нуур Чух нуураас 330 км орчим зайтай аж.

Хуваалцах