Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголд үйл ажиллагаа явуулдаг Хятад компаниуд сул ажлын байраа танилцуулав

хятад хэл суралцагч оюутан залуус болон хятад хэлтэй нарийн мэргэжилтнүүдэд зориулсан ажлын байрны өдөрлөгийг өнгөрсөн ням гарагт зохион байгууллаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголд үйл ажиллагаа явуулдаг Хятад компаниуд сул ажлын байраа танилцуулав
Монголд үйл ажиллагаа явуулдаг Хятад компаниуд сул ажлын байраа танилцуулав. Зураг: МҮОНРТ

МУИС-ийн харьяа Күнзийн хүрээлэн, Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төв, Хятад-Монголын Соёл, боловсрол, нийгмийн хөгжлийн сан, Хятад улс дахь Күнзийн төв хүрээлэн хамтран хятад хэл суралцагч оюутан залуус болон хятад хэлтэй нарийн мэргэжилтнүүдэд зориулсан ажлын байрны өдөрлөгийг өнгөрсөн ням гарагт зохион байгууллаа.

Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй хятад хэлтэй ажил хайгч залуусыг дэмжих зорилготой тус өдөрлөгт Хятадын банкны Улаанбаатар хот дахь салбар, “Air China” авиа компанийн Монгол дахь салбар зэрэг Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Хятадын 30 орчим компани, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, нээлттэй, сул ажлын байраа танилцуулжээ.

Хуваалцах