Монголд үйлдвэрлэсэн 003 дугаартай автомашиныг Төрийн хошой шагналт Н.Жанцанноров худалдан авчээ
Засгийн газраас автомашины үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг “Барс моторс” компанид олгосон.
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газраас автомашины үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг “Барс моторс” компанид олгосон. Ийн тус компани МОЗО (Монголын оюунлаг зон олон) нэртэй Монголын байгаль цаг уур, авто замын онцлогт тохирсон, шатахуун зарцуулалт багатай, туулах чадвар сайн “Crossover SUV” ангиллын дунд гарын жийп автомашин үйлдвэрлэж эхэлсэн.
Тэгвэл Монголын анхны дунд оврын суудлын машин МОЗО брэндийн 003 дугаартай төмөр хүлгийг Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров үндэсний хүнд аж үйлдвэрээ дэмжин худалдан авчээ.


















