Монголд үргүйдлийн тоо нэмэгдэж байна
Үр хөндүүлсэн 10 эмэгтэйн нэг нь цаашид хүүхэд тээх, төрүүлэх боломжгүй болдог гэсэн судалгаа гарчээ.
Мэдээллийн алба

Үр хөндүүлсэн 10 эмэгтэйн нэг нь цаашид хүүхэд тээх, төрүүлэх боломжгүй болдог гэсэн судалгаа гарчээ.
Манай улсад сүүлийн жилүүдэд үргүйдлийн тоо ихэсч байгаагийн нэг шалтгаан нь үр хөндөлттэй холбоотой гэж эмч нар үзэж байна.
Тиймээс охид эмэгтэйчүүд үүнээс зайлсхийж, жирэмслэхээс хамгаалах олон аргыг сонгох хэрэгтэй гэж Баянгол Эрүүл мэндийн нэгдлийн Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Бямбажав хэллээ.
Манай улсад жилдээ 30 гаруй мянган эмэгтэй үр хөндүүлдэг гэсэн албан бус тоо байна.


















