Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“Mongolia Update” бага хурал Канберра хотод болов

Австралийн Үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол судлалын хүрээлэнгээс “Mongolia Update” бага хурлыг Канберра хотноо 2019 оны 11 дүгээр сарын 26-27-нд зохион байгуулав.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Mongolia Update” бага хурал Канберра хотод болов
“Mongolia Update” бага хурал Канберра хотод болов. Зураг: МҮОНРТ

Австралийн Үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол судлалын хүрээлэнгээс “Mongolia Update” бага хурлыг Канберра хотноо 2019 оны 11 дүгээр сарын 26-27-нд зохион байгуулав. “Соёлын өв ба эдийн засаг” сэдвийн дор явагдсан энэ удаагийн бага хуралд Австралид буй эрдэмтэн судлаачдаас гадна Монгол, Өвөр Монголоос зочин илтгэгчид уригдан оролцов.

Бага хуралд Австралийн Гадаад хэрэг, худалдааны яам, Хөдөө аж ахуйн яамны төлөөлөл, Австралийн Үндэсний их сургуулийн багш, оюутнууд болон тус улсад оршин суугаа монгол иргэдийн төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцов. Мөн бага хурлын үеэр тус их сургууль монгол гэрээ барьж, урлагийн тоглолт толилуулж, Монгол ахуй, байгалийн фото зургийн үзэсгэлэнг гаргасан нь олны талархлыг хүлээв.

Хуваалцах