Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Mongolian green awards” ёслолын ажиллагаагаа боллоо

Монголын зах зээлд нэвтэрсэн, байгальд ээлтэй, нөөцийг бүтээлчээр хэмнэлттэй ашигласан, олны таашаал хүртсэн бараа бүтээгдэхүүн, технологи, үйлдвэрлэлийг сурталчлах, дэмжин урамшуулах зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжлийн яам 2013 оны “Mongolian green awards” ёслолын ажиллагаагаа зохион байгуулж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
“Mongolian green awards” ёслолын ажиллагаагаа боллоо
“Mongolian green awards” ёслолын ажиллагаагаа боллоо. Зураг: МҮОНРТ

Монголын зах зээлд нэвтэрсэн, байгальд ээлтэй, нөөцийг бүтээлчээр хэмнэлттэй ашигласан, олны таашаал хүртсэн бараа бүтээгдэхүүн, технологи, үйлдвэрлэлийг сурталчлах, дэмжин урамшуулах зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжлийн яам 2013 оны “Mongolian green awards” ёслолын ажиллагаагаа зохион байгуулж, шилдэг есөн иргэн, байгууллагуудыг шалгарууллаа.

1. “Монгол эх орондоо ногоон хөгжлийг бүтээгч манлайлагч”-аар “МАЛЧИН” ХХК тодорсон байна.
2. Ногоон хөгжлийн дэмжигч төрийн байгууллагаар “Архангай аймгийн байгаль орчны газар”
/Байгалийн үзэсгэлэнт бүхэн цогцолсон, түүх соёлын өлгий болсон эх нутгийнхаа унаган дагшин төрхийг хамгаалан авч үлдэх, олон түмэнд сурталчлан таниулах нөр их үйлсийнхээ төлөө тус байгууллагын хамт олон Архангай аймгаа ногоон хөгжлийн загвар аймаг болгохоор анх удаа санаачлан ажиллаж байна./
3. Байгальд ээлтэй технологийг дэлгэрүүлэгч байгууллагаар “ДАШВААНЖИЛ” ХХK
4. Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэгч байгууллагаар “МАЛЧИН” ХХК
5. Хог хаягдлыг байгальд ээлтэйгээр боловсруулагч байгууллагаар “МОНГОЛЫН ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОЛБОО”
6. Ногоон хөгжлийн сурталчилагч хэвлэлийн байгууллагаар ETV HD ТЕЛЕВИЗ
/“Ногоон тасалгаа болон бидний хийж чадах ногоон үйлдлүүд” цуврал нь хүүхдүүдээр дамжуулан бүх насны үзэгчдэд экологийн боловсрол олгоход чиглэсэн танин мэдэхүйн нэвтрүүлэг/
7. Эко бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллагаар- Иргэн Ц.Эрдэнэ. /Баянхонгор аймгийн Баянлаг сумын Их баян багийн иргэн Цагааны Эрдэнэ нь бууц, нүүрсний хаягдал, модны үртсийг ашиглан сумын сургууль, цэцэрлэг, 120 өрх айлын хэрэгцээнд 30000 гаруй ширхэг шахмал түлш үйлдвэрлэсэн байна.
8. Ус хэмнэх, зүй зохистой хэрэглэх технологийг нэвтрүүлэгч байгууллагаар “ТОТКОМ” ХХК
/“Тотком” ХХК нь усны хатуулгаас бүрэн сэргийлэх, усны чанарыг сайжруулагч төхөөрөмжийг анх 2001 онд туршилтаар хэрэглэж үзснээр усны хатуулгыг бууруулж байгаа нь батлагдаж, улмаар 200-гаад объект дээр суурилуулжээ./
9. Ой хамгаалах, үр ашигтай нөхөн сэргээгч байгууллага “ТӨГӨЛ” ХХК
/Өнгөрсөн хугацаанд шилмүүст модны 5000 гаруй стандартын тарьц навчит мод, сөөгний 1200 суулгац үржүүлэн, ойжуулалт, ойг нөхөн сэргээх, хот суурин газрыг цэцэрлэгжүүлэх, говь хээрийн бүсийн цөлжилтийг бууруулах зэрэг үйл ажиллагаанд оролцож байна./ тус тус шилдгээр шалгарчээ.

Түлхүүр үг:арга хэмжээ
Хуваалцах