Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

"Mongolian Judo" баримтат киноны зураг авалт болжээ

Дэлхийн шилдэг жүдочидтой хамтран ажилладаг "Fighting Flms" спортын кино, реклам үйлдвэрлэлийн газар "Монголын жүдо" хэмээх баримтат кино хийхээр болжээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Mongolian Judo" баримтат киноны зураг авалт болжээ
"Mongolian Judo" баримтат киноны зураг авалт болжээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн шилдэг жүдочидтой хамтран ажилладаг "Fighting Flms" спортын кино, реклам үйлдвэрлэлийн газар "Монголын жүдо" хэмээх баримтат кино хийхээр болжээ.

Тус кино нь Монголын жүдо бөхийн түүх, хөгжил, анхдагч, орчин үеийн түвшин, тив, дэлхийн хэмжээнд үзүүлсэн амжилт зэргийн тухай юм байна. Энэ хүрээнд манай жүдочдыг Английн Бристон хотноо урьж зураг авалтыг хийжээ.

Баримтат киноны зураг авалтад "Fighting Films" компанийн брэндийн төлөөлөгч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар болон ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Д.Төмөрхүлэг нар оролцсон байна.

Хуваалцах