“Монголоо ямар улс болгох, хэрхэн түүнд хүрэх вэ” номын нээлт болно
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын “Монголоо ямар улс болгох, хэрхэн түүнд хүрэх вэ” номын нээлт маргааш “Интер” номын дэлгүүрт болно. Уг нээлт 11:00 цагт болох бөгөөд хүрэлцэн ирсэн эхний 100 хүнд зохиогч маань гарын үсэг бүхий номоо үнэгүй өгч гэнэтийн бэлэг барихаар төлөвлөжээ.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын “Монголоо ямар улс болгох, хэрхэн түүнд хүрэх вэ” номын нээлт маргааш “Интер” номын дэлгүүрт болно.
Уг нээлт 11:00 цагт болох бөгөөд хүрэлцэн ирсэн эхний 100 хүнд зохиогч маань гарын үсэг бүхий номоо үнэгүй өгч гэнэтийн бэлэг барихаар төлөвлөжээ.
Нээлтийн үйл ажиллагаанд улстөрчдөөс гадна иргэний нийгмийн төлөөллүүд хүрэлцэн ирэх аж.
Түүний энэхүү ном нь “Баялгийн үндэсний үзэл”, “Цэвэр Засгийн газар”, “Шударга нийгэм” гэсэн гурван хэсгээс бүрджээ.


















