Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголоос Ч.Отгонцэцэг хамгийн дээд амжилт үзүүлээд байна

Нэгдүгээр сарын 30-нд эхэлсэн 18 дахь удаагийн наадам биатлон, керлинг, уран гулгалт, уулын цана, тэшүүр, хоккей, шорт трек зэрэг спортын 12 төрөлд болж байгаа юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголоос Ч.Отгонцэцэг хамгийн дээд амжилт үзүүлээд байна
Монголоос Ч.Отгонцэцэг хамгийн дээд амжилт үзүүлээд байна. Зураг: МҮОНРТ

Дэлхийн оюутны өвлийн "Универсиад-2017" наадам Казахстаны Алматы хотноо үргэлжилж байна.

Нэгдүгээр сарын 30-нд эхэлсэн 18 дахь удаагийн наадам биатлон, керлинг, уран гулгалт, уулын цана, тэшүүр, хоккей, шорт трек зэрэг спортын 12 төрөлд болж байгаа юм.

Манай улсаас уг наадамд гүйлтийн цана болон тэшүүрээр 10 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд тамирчид эхний тэмцээндээ оролцоод байна.

Гүйлтийн цанын тамирчдаас эмэгтэйчүүдийн 5 км-д уралдсан ОУХМ Ч.Отгонцэцэг 26, эрэгтэйчүүдийн 10 км-ын зайн уралдаанд Б.Ачбадрах 41 дүгээр байр эзэлсэн нь хамгийн өндөр амжилт юм.

Мөн тэшүүрийн тамирчид эхний уралдаанаа хийсэн. Эрэгтэйчүүдийн 500 метрт 37 тамирчин уралдсанаас Я.Зоригтбаатар 37.06 секундын амжилтаар 27 дугаар байр эзэлж, улсынхаа залуучууд болон насанд хүрэгчдийн амжилтыг эвджээ. Мөн энэ зайд уралдсан Б.Тулга 34, М.Мөнх-Од нар 37 дугаар байр эзэлсэн байна.

Хуваалцах