Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголоос төрсөн хоёр дахь оюутны ёкозүна П.Дэлгэрбаяр мэргэжлийн сүмод хүч үзнэ

П.Дэлгэрбаяр Болгарын Котоошюүгийн удирддаг Нарүто дэвжээнд элсээд байгаа бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын тэмцээнээс мэргэжилд барилдаж эхэлнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголоос төрсөн хоёр дахь оюутны ёкозүна П.Дэлгэрбаяр мэргэжлийн сүмод хүч үзнэ
Монголоос төрсөн хоёр дахь оюутны ёкозүна П.Дэлгэрбаяр мэргэжлийн сүмод хүч үзнэ. Зураг: МҮОНРТ

Японы Кокүгикан ордонд сүмо бөхийн холбооны шинэ бөхийн шалгалт болжээ. Үүнд таван бөх эрүүл мэндийн үзлэгт орсны нэг нь 2020 оны оюутны ёкозүна Пүрэвсүрэнгийн Дэлгэрбаяр байв. Тэрээр Монголоос төрсөн хоёр дахь оюутны ёкозүна цол хүртсэн бөх юм. Анхных нь 2016 оны ёкозүна Баасансүрэнгийн Төрболд буюу Миторюү билээ. Оюутны ёкозүна бөх мэргэжилд макүшитагийн 15-аас барилдах эрхтэй.

П.Дэлгэрбаяр Болгарын Котоошюүгийн удирддаг Нарүто дэвжээнд элсээд байгаа бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын тэмцээнээс мэргэжилд барилдаж эхэлнэ.

Хуваалцах