Монголыг арай дэндүү дээрэлхэж байна
Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл “Би л лав яг одооноос эхлэн Малайзид үйлдвэрлэсэн юу ч хэрэглэхгүй.
Мэдээллийн алба

Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл “Би л лав яг одооноос эхлэн Малайзид үйлдвэрлэсэн юу ч хэрэглэхгүй. Иргэнийг нь хөнөөчихөөд эх орныг минь доромжилж байгаа адгийн шаарнууд” гэж твиттер хуудаснаа их л бухимдангуй жиргэжээ. Тэрээр мөн “Ш.Алтантуяагийн хэргийн гэрч, мөрдөгч, өмгөөлөгч бүгд амиа алдлаа. Алуурчид суллагдсан. Монголыг арай дэндүү дээрэлхэж байна даа” гэсэн байна.



















