Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын 16 иргэнийг Эрээний хил дээр саатуулжээ

Гадаад паспортын зөрчилтэй Монгол Улсын 16 иргэнийг 12 дугаар сарын 3-ны өдөр Хятадын тал саатуулсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын  16 иргэнийг Эрээний хил дээр саатуулжээ
Монголын 16 иргэнийг Эрээний хил дээр саатуулжээ. Зураг: МҮОНРТ

Гадаад паспортын зөрчилтэй Монгол Улсын 16 иргэнийг 12 дугаар сарын 3-ны өдөр Хятадын тал саатуулсан байна. Тодруулбал, Замын-Үүд автозамын боомтоор шалгагдан хил нэвтэрсэн манай улсын 16 иргэний гадаад паспорт дээр Монгол Улсаас гарах чиглэлийн штампны 12 дугаар сарыг, 11 дүгээр сар гэж буруу дарж хил нэвтрүүлсэн үйлдлийг БНХАУ-ын Эрээний автозамын боомтын шалгагч нар илрүүлжээ. Хятадын талаас манай улсын талтай уулзалт хийж, тухайн өдөртөө багтаан тус иргэдийг нутаг буцаажээ.

Хөрөнгө мөнгөөрөө хохирсон иргэд гомдолтой байна.

Хуваалцах