Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Монголын 16 иргэнийг Эрээний хил дээр саатуулжээ

Гадаад паспортын зөрчилтэй Монгол Улсын 16 иргэнийг 12 дугаар сарын 3-ны өдөр Хятадын талд саатуулсан тухай бид өмнө нь мэдээлж байсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын 16 иргэнийг Эрээний хил дээр саатуулжээ
Монголын 16 иргэнийг Эрээний хил дээр саатуулжээ. Зураг: МҮОНРТ

Гадаад паспортын зөрчилтэй Монгол Улсын 16 иргэнийг 12 дугаар сарын 3-ны өдөр Хятадын талд саатуулсан тухай бид өмнө нь мэдээлж байсан.

Тодруулбал, Замын-Үүдийн хилээр нэвтэрсэн манай улсын 16 иргэний гадаад паспорт дээр Монголын талаас нэвтэрсэн тамганы 12 дугаар сарыг 11 дүгээр сар гэж буруу дарсан байжээ. Энэхүү зөрчлийг БНХАУ-ын Эрээн боомтод илрүүлж тухайн өдөрт нь багтаан Монголын иргэдийг нутаг буцаасан байдаг. Цаг хугацаа, хөрөнгө мөнгөөрөө хохирсон иргэд гомдолтой байна гэлээ.

Хуваалцах