Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Монголын 31 оюутанг тусгай үүргийн онгоцоор эх орондоо авчирна

БНХАУ-ын Ухань хотноо сурч байгаа өөрийн оюутнуудыг эх оронд нь татах Монгол Улсын хүсэлтийг БНХАУ-ын тал хүлээн авсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын 31 оюутанг тусгай үүргийн онгоцоор эх орондоо авчирна
Монголын 31 оюутанг тусгай үүргийн онгоцоор эх орондоо авчирна. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Ухань хотноо сурч байгаа өөрийн оюутнуудыг эх оронд нь татах Монгол Улсын хүсэлтийг БНХАУ-ын тал хүлээн авсан байна.

Тодруулбал, манай тусгай үүргийн онгоцыг хоёрдугаар сарын 1-нд хүлээж авах боломжтойг Хятадын талаас мэдэгдсэн байна. Тэдгээр оюутныг тусгай үүргийн онгоцоор эх орондоо авчрах аж.

БНХАУ-ын Ухань хотод Монгол Улсын одоогоор 33 оюутан тэнд сурч байгаагаас 31 нь одоогоор эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлжээ. Тэдгээр оюутныг эх орондоо татаж ирсний дараа ХӨСҮТ-д тусгаарлах, үзлэг шинжилгээ хийх, хяналтдаа авна гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдээд байгаа.

Хуваалцах