Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг Нидерландад өрсөлдөж байна

Ц.Отгонжаргалын хувьд 2019 онд Үндэсний Шигшээ багт багтаж яг энэ бүрэлдэхүүнээр ДАШТ тоглож байсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг Нидерландад өрсөлдөж байна
Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг Нидерландад өрсөлдөж байна. Зураг: МҮОНРТ

Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг Нидерланд Улсын Утрехт хотноо энэ сарын 19-20-нд болж буй гранпри тэмцээнд оролцож байна. Багийн гол тоглогчийн нэг Г.Цэнгүүнбаяр бэртлийн улмаас тус тэмцээнийг өнжиж оронд нь Ц.Отгонжаргал явжээ. Ц.Отгонжаргалын хувьд 2019 онд Үндэсний Шигшээ багт багтаж яг энэ бүрэлдэхүүнээр ДАШТ тоглож байсан юм.

Хэсгийн тоглолтын хуваарь

Есдүгээр сарын 20 (Ням гарагаас даваа гарагт шилжих шөнө)

1. 00:35 УЛААНБААТАР - (урьдчилсан шатны А хэсгийн баг)

2. 02:25 УЛААНБААТАР - ЛУЗАНН (Швейцарь)

Хуваалцах