Монголын 4 бөх Якутаас медаль хүртлээ
ОХУ-ын Якутад чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн тэмцээн өнөөдөр боллоо.
Мэдээллийн алба

ОХУ-ын Якутад чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн тэмцээн өнөөдөр боллоо. Якутад хамтарсан бэлтгэлд хамрагдаж буй манай дөрвөн тамирчин оролцсоноос нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл буюу дөрвүүлээ медаль хүртжээ.
Тодруулбал, 86 кг-ын жинд спортын мастер Мэндбилэгийн Тэмүүжин алт, 65 кг-д спортын мастер Базардарийн Гүндсамбуу, 79 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж нар мөнгө, 79 кг-д спортын мастер Оюунгэрэлийн Ганбаяр хүрэл медалийн эзэн болсон байна.



















