Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын 72 хүний бүрэлдэхүүнтэй баг Токиог зорилоо

Монголын баг тамирчдын тэмцээн нээлтийн өдөр буюу энэ сарын 23-нд эхэлнэ. Энэ өдөр байтын Б.Урантунгалаг, Б.Отгонболд нар цэц сорих юм.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын 72 хүний бүрэлдэхүүнтэй баг Токиог зорилоо
Монголын 72 хүний бүрэлдэхүүнтэй баг Токиог зорилоо. Зураг: МҮОНРТ

Жүдо бөх, байт харваа, ширээний теннис, усанд сэлэлт, буудлагын баг тамирчид болон МҮОХ, БТСУХ-ны удирдлагууд, хэвлэл мэдээллийнхэн нийлсэн 72 хүний бүрэлдэхүүнтэй баг өнөөдөр Японы нийслэл Токиог зорьж байна. Токиог зорих хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй багийг Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяаши Хироюүки үдэн гаргаж өгөв. Элчин сайд К.Хироюүки энэ үеэр Монголын баг тамирчдад амжилт хүсэж, Монгол, Японы найрсаг харилцааг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Монголын баг тамирчдын тэмцээн нээлтийн өдөр буюу энэ сарын 23-нд эхэлнэ. Энэ өдөр байтын Б.Урантунгалаг, Б.Отгонболд нар цэц сорих юм. Харин энэ сарын 24-ний өдөр 3х3 сагсан бөмбөг, бокс, жүдо, буудлага, ширээний теннис болон байтынхан өрсөлдөнө.

Хуваалцах