Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын ахмадын байгууллагын 90 жилийн ойн хүндэтгэлийн чуулганыг МҮОНРТ-ээр шууд дамжуулан цахимаар зохион байгууллаа

Хүндэтгэлийн цахим чуулганыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоо, Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран орон даяар шууд дамжууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын ахмадын байгууллагын 90 жилийн ойн хүндэтгэлийн чуулганыг МҮОНРТ-ээр шууд дамжуулан цахимаар зохион байгууллаа
Монголын ахмадын байгууллагын 90 жилийн ойн хүндэтгэлийн чуулганыг МҮОНРТ-ээр шууд дамжуулан цахимаар зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Олон улсын ахмадын баярын өдөр. Энэ жил Монгол Улсад ахмадын байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Хүндэтгэлийн цахим чуулганыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоо, Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран орон даяар шууд дамжууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын ахмадын байгууллагын 90 жилийн ойд зориулж мэндчилгээ илгээснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр танилцуулав.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Монголын ахмадын байгууллагын 90 жилийн ой, олон улсын ахмадын баярын хүрээнд нийт ахмадууддаа баяр хүргэж үг хэллээ.

Хүндэтгэлийн чуулганд аймаг, дүүрэг, сумын ахмадын хороо, аж ахуйн нэгж байгууллага, зөвлөлийн 2600 гаруй ахмадын төлөөлөл цахимаар оролцсон бөгөөд Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар нийт ахмадууддаа баяр хүргэж, илтгэл тавьж мэдээлэл өгөв.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат нисгэгч, Хөдөлмөрийн баатруудын холбооны тэргүүн Р.Батнасан, Монголын ахмадын холбооны дэд ерөнхийлөгч П.Бямбацэрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир нар шууд нэвтрүүлэгт оролцсон бөгөөд Архангай аймгийн Ахмадын хорооны дарга О.Даваасүрэн, Батлан хамгаалах яамны ахмадын хорооны дарга Д.Магсаржав, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ахмадын хорооны дарга П.Самдан, Орхон аймгийн Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөлийн дарга Д.Байгал, Өмнөговь аймгийн Ахмадын хорооны дарга А.Цээсодном нар цахимаар холбогдон нийт ахмадууддаа баярын мэндчилгээ дэвшүүллээ гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

Хуваалцах