Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монголын анд нөхдийн нийгэмлэгийн хурал боллоо

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл 2014 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Москва хотноо болсон ОХУ-ын “Монголын анд нөхдийн нийгэмлэг” олон нийтийн байгууллагын тайлан-сонгуулийн ээлжит бус бага

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Монголын анд нөхдийн нийгэмлэгийн хурал боллоо
Монголын анд нөхдийн нийгэмлэгийн хурал боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл 2014 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Москва хотноо болсон ОХУ-ын “Монголын анд нөхдийн нийгэмлэг” олон нийтийн байгууллагын тайлан-сонгуулийн ээлжит бус бага хуралд урилгаар оролцов.

Хуралд ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисгэгч В.В.Горбатко, ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисгэгч В.А.Жанибеков нарын алдар, гавьяагаа мөнхөлсөн нэр хүнд бүхий хүмүүс оролцож тус нийгэмлэгийн үйл ажиллагааны талаар байр суурь, санал бодлоо илэрхийлэв.

Бага хурлаар “Монголын анд нөхдийн нийгэмлэг” олон нийтийн байгууллагын 2013, 2014 оны үйл ажиллагааг хангалттай сайн хэмээн дүгнэв. Түүнчлэн зохион байгуулалтын талаар зарим арга хэмжээ авч,

- Ерөнхийлөгчөөр В.А.Бабушкиныг
- И.А. Рыбальченког Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр
- Дэд ерөнхийлөгчөөр В.И.Халанов, Л.Г.Кушнир, Е.А Кузьмин нарыг
- И.Р.Утямышевыг Хариуцлагатай нарийн бичгийн даргаар тус тус сонгов.

Мөн бага хурлаар тус олон нийтийн байгууллагын дүрмэнд өөрчлөлт оруулж “Монголын анд нөхдийн нийгэмлэг”-ийн “Хүндэт Ерөнхийлөгч” гэсэн албан тушаалыг батлав. Хүндэт Ерөнхийлөгчид тус нийгэмлэгийн Ерөнхийлөгч асан В.В.Горбаткогийн нэрийг дэвшүүлснийг хуралд оролцогчид санал нэгтэйгээр дэмжлээ.

Түүнчлэн “Монголын анд нөхдийн нийгэмлэг” олон нийтийн байгууллагын удирдах зөвлөлд ОХУ-ын Сонгуулийн төв хорооны дарга В.Е.Чуров, ОХУ-ын ШУА-ийн Нийгэм судлалын хүрээлэнгийн хэлтсийн дарга, монгол судлаач А.С.Железняков нарыг оруулж 33 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулав.

Шинээр сонгогдсон ерөнхийлөгч В.А.Бабушкин “Монголын анд нөхдийн нийгэмлэг” олон нийтийн байгууллагаа “Бүх Оросын нийгэмлэг” гэсэн статустай болгох зорилт тавьж ажиллахаа илэрхийлэв.

Жич: Владимир Алексеевич Бабушкин 1948 оны дөрөвдүгээр сарын 12-нд БН Татарстан улсын Агрызын дүүргийн Ленинск тосгонд төржээ. Агаарын цэргийн хүчний чөлөөнд гарсан хурандаа цолтой. 2007 оны есдүгээр сарын 1-нээс тус нийгэмлэгийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, мөн оны арваннэгдүгээр сарын 23-наас дэд ерөнхийлөгч, 2012 оны арваннэгдүгээр сарын 27-ноос Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр тус тус сонгогдон ажиллаж байжээ.

Хуваалцах