Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монголын Ардчилсан залуучуудын холбооноос уриалга гаргав

Монголын Ардчилсан залуучуудын холбооноос төрийн өндөрлөгүүдэд хандан уриалга гаргав. Уриалгад, “Хөл нүцгэн явахдаа амь нэгтэй явсан ах нар маань хүчтэй, чадалтай болохын цагт улс үндэстний өмнө тулгамдсан амин чухал шийдэлд сэтгэл чилээхийн оронд, эвдрэлцэж буйг залуус бид хатуу буруушааж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын Ардчилсан залуучуудын холбооноос уриалга гаргав
Монголын Ардчилсан залуучуудын холбооноос уриалга гаргав. Зураг: МҮОНРТ

Монголын Ардчилсан залуучуудын холбооноос төрийн өндөрлөгүүдэд хандан уриалга гаргав. Уриалгад, “Хөл нүцгэн явахдаа амь нэгтэй явсан ах нар маань хүчтэй, чадалтай болохын цагт улс үндэстний өмнө тулгамдсан амин чухал шийдэлд сэтгэл чилээхийн оронд, эвдрэлцэж буйг залуус бид хатуу буруушааж байна.

Ард түмний олонхийн саналаар сонгогдон төр барьж, улсаа удирдаж байгаа та бүхэн ард олныхоо хүсэн хүлээсэн ажлыг хийж, залуу үедээ зөв үлгэр дууриал үзүүлэхийн оронд нам доторх хувь хүмүүсийн ялих шалихгүй зөрчлөө буруу суртал болгож, залуус бидний хийж бүтээх, урагш тэмүүлэх итгэлийг мохох үйл хийж буйг эрс эсэргүүцэж байна” хэмээн мэдэгджээ.

Хуваалцах