Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын баг аман хүзүүдэв

Олон улсын жүдо бөхийн холбоо энэ удаагийн тэмцээнд Ази тивээс гадна Номхон далайн бүсийг хамруулж, Австрали, Шинэ Зеланд, Фижи, Гуам зэрэг улсаар хүрээгээ тэлсэн нь “Фужайрах-2019”-ийн гол онцлог болов.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын баг аман хүзүүдэв
Монголын баг аман хүзүүдэв. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Фужайрах хотноо амжилттай болж өндөрлөлөө.

Олон улсын жүдо бөхийн холбоо энэ удаагийн тэмцээнд Ази тивээс гадна Номхон далайн бүсийг хамруулж, Австрали, Шинэ Зеланд, Фижи, Гуам зэрэг улсаар хүрээгээ тэлсэн нь “Фужайрах-2019”-ийн гол онцлог болов.

40 орны эрэгтэй 174, эмэгтэй 99, нийт 273 тамирчин өрсөлдсөн уг тэмцээнд манай улс эрэгтэй ес, эмэгтэй найман тамирчнаа сойж, гурван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр аман хүзүүдлээ. Дөрвөн алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл хүртсэн Японы баг тэргүүлж, хоёр алт, гурван мөнгө, зургаан хүрэл авсан БНСУ гуравдугаарт оров.

Хуваалцах