Монголын баг долоодугаар байр эзэлж, 70500 ам.долларын эзэд болжээ
Дэлхийн аваргаар Хятадын “Nova Esports” баг дахин тодорч, 1.530.000 ам.долларын эзэд болсон бол тэдний араас Оросын “Navi Vincere”, Иракийн “Migma Galaxy”, Туркийн “S2G Esports” баг удаалжээ.
Мэдээллийн алба

Цахим спортын нэгэн төрөл болох “PUBG Mobile”-ийн ДАШТ гурван өдрийн турш онлайнаар болж, Монгол Улсын “Stalwart Esports” баг долоодугаар байр эзэллээ.
Ийнхүү 70500 ам.долларын эзэд болсон бөгөөд энэ жилийн тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдсөн байна.
Дэлхийн аваргаар Хятадын “Nova Esports” баг дахин тодорч, 1.530.000 ам.долларын эзэд болсон бол тэдний араас Оросын “Navi Vincere”, Иракийн “Migma Galaxy”, Туркийн “S2G Esports” баг удаалжээ.
Дэлхийн аваргын шилдэг үнэ цэнтэй тоглогчоор “Nova Esports” багийн “Order” тодорч, 10 мянган ам.долларын шагнал хүртэв.
“Stalwart Esports” багийн бүрэлдэхүүн:
IGL, Scout – Э.Өнөболд (Pika)
Support – Б.Билгүүтэй (Skryyy)
Attacker – Г.Сүхбат (Action)
Fragger – А.Бүрэнбаяр (Top)
Coach – Б.Жаргалсайхан (Senator)
Дээрх таван залуу өмнө нь “Astra Academy” гэх нэр дор тоглож байсан агаад тэднийг багаар нь Энэтхэгийн “Stalwart Esports” байгууллага эгнээндээ элсүүлжээ.


















