Монголын баг Киргизийн шигшээг хожлоо
Тодруулбал, 34 дэх минут Х.Цэнд-Аюушийн дамжуулалтаар чөлөөт цохилтоос О.Мижиддорж мөргөснөөр цорын ганц гоолыг оруулав.
Мэдээллийн алба

Монголын хөл бөмбөгийн шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 Азийн АШТ-ий урьдчилсан шатны хүрээнд сүүлийн тоглолтоо Киргизтэй хийж 1-0 харьцаагаар Монголын шигшээ баг хожлоо.
Тодруулбал, 34 дэх минут Х.Цэнд-Аюушийн дамжуулалтаар чөлөөт цохилтоос О.Мижиддорж мөргөснөөр цорын ганц гоолыг оруулав.
Тоглолт Киргизэд болох байсан ч цар тахлын улмаас Япон Улсын Осака хотын Янмар цэнгэлдэх хүрээлэнд болж бөгөөд Киргизтэй өөрийн талбай дээр хийсэн тоглолтод манай баг 2-1 харьцаагаар хожигдсон юм.


















