Монголын баг Мастерсын дэлхийн аваргын дэд байрт шалгарлаа
12 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль, шагналт тавдугаар байрын шагнал гурвыг хүртэж, багийн дүнгээр 38 орноос хоёрдугаар байрт шалгарсан түүхэн амжилт гаргажээ.
Мэдээллийн алба

Мастерсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-18-нд Беларусь улсын Минск хотод болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол Улсаас мастерын ангилалд 7, өсвөрийн 3 тамирчин, 2 дасгалжуулагч, албаны 2 гэсэн нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож 12 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль, шагналт тавдугаар байрын шагнал гурвыг хүртэж, багийн дүнгээр 38 орноос хоёрдугаар байрт шалгарсан түүхэн амжилт гаргажээ.
Тодруулбал, тулааны төрөлд: ОУХМ М.Төрбаяр -80кг-ын жинд алтан медаль,
- ОУХМ Ц.Даваасүрэн +80 кг-д алтан медаль,
- СМ Р.Энхтүвшин -90 кг-д алтан медаль,
- ОУХМ Н.Гэрэлмаа 68 кг-д алтан медаль,
- ОУХМ Б.Оюунжаргал 75 кг-д алтан медаль,
- СМ А.Чагцал +75 кг-д алтан медаль,
- ОУХМ О.Отгонбаяр +90 кг-д алтан медаль,
- ОУХМ Д.Анх-Эрдэнэ шагналт 5 дугаар байр,
- ОУХМ Б.Ихбат шагналт 5 дугаар байр,
- ОУХМ О.Өсөхбаяр шагналт 5 дугаар байр,
Хатуу биет эвдэх төрөлд:
- ОУХМ Б.Оюунжаргал алтан медаль,
- ОУХМ О.Отгонбаяр мөнгөн медаль,
Түль төрөлд:
- ОУХМ Б.Оюунжаргал 3 дугаар дан төрөлд алтан медаль,
- ОУХМ Н.Гэрэлмаа 5 дугаар дан төрөлд алтан медаль,
- ОУХМ О.Отгонбаяр 6 дугаар дан төрөлд хүрэл медаль,
Багийн төрөлд:
- Эмэгтэй баг хоёр төрөлд алт, эрэгтэй баг мөнгө болон хүрэл медаль хүртжээ.


















