Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын баг нэг ч хожигдоогүй байгаа ОХУ-ын багтай тоглолоо

Монголын сагсан бөмбөгийн 3х3 үндэсний шигшээ баг маргааш 09:40 цагт Румын, 16:30 цагт Францын багтай тоглоно

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын баг нэг ч хожигдоогүй байгаа ОХУ-ын багтай тоглолоо
Монголын баг нэг ч хожигдоогүй байгаа ОХУ-ын багтай тоглолоо. Зураг: МҮОНРТ

Монголын сагсан бөмбөгийн 3х3 баг өнөөдөр 13:00 цагт дөрөв дэх тоглолтоо нэг ч хожигдоогүй байгаа ОХУ-ын эсрэг хийж, дэлхийн хошой аварга, Европын гурван удаагийн аварга Оросын багт 21:5-аар хожигдлоо.

Тоглолт эхлээд удаагүй байхад хуруугаа гэмтээсэн ч М.Цэрэнлхам гурван оноо авч багаа тэргүүлэв. Мөн Э.Чимэддолгор хоёр оноо авчээ. Хойд хөршийн баг холын зайн зургаан шидэлтээ оруулсан нь онооны зөрүү холдох үндэс болсон байна. Түүнчлэн оросууд дундын зайнаас 57 хувьтай довтолж, найман оноо авсан юм.

Монголын сагсан бөмбөгийн 3х3 үндэсний шигшээ баг маргааш 09:40 цагт Румын, 16:30 цагт Францын багтай тоглоно.

Хуваалцах