Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын баг ой тогтоолтын дэлхийн аварга болжээ

Монгол Улсаа төлөөлж нийт 17 тамирчин тус тэмцээнд оролцсоноос таван тамирчин Олон улсын мастер цолны болзол хангажээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын баг ой тогтоолтын дэлхийн аварга болжээ
Монголын баг ой тогтоолтын дэлхийн аварга болжээ. Зураг: МҮОНРТ

Ой тогтоолтын 30 дахь удаагийн ДАШТ өнгөрсөн нэгдүгээр сард онлайнаар зохион байгуулагдаж өнөөдөр дүнгээ гаргахад Монголын баг тэргүүлжээ.

Тэмцээнд 18 улсын шилдэг 366 тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр Олон улсын их мастер Н.Мөнхшүр дэлхийн хошой аварга болжээ. Мөн 21,435 оноогоор Монголын баг тэргүүлсэн байна.

Монгол Улсаа төлөөлж нийт 17 тамирчин тус тэмцээнд оролцсоноос таван тамирчин Олон улсын мастер цолны болзол хангажээ.

Хуваалцах