Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын баг олимпын эрхийн тэмцээний эхний хоёр ялалтаа авлаа

Монголын шигшээ А хэсэгт багтсан бөгөөд хэсгээс хоёр баг цааш шалгарна. Нэгээр гарсан баг С хэсгийн 2, хоёроор гарсан баг С хэсгийн түрүү багтай тоглох юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын баг олимпын эрхийн тэмцээний эхний хоёр ялалтаа авлаа
Монголын баг олимпын эрхийн тэмцээний эхний хоёр ялалтаа авлаа. Зураг: МҮОНРТ

Австрийн Грац хотод 3x3 сагсан бөмбөгийн олимпын эрхийн тэмцээн өчигдөр эхэллээ.

Эрэгтэй, эмэгтэй багууд тус бүр олимпын дөрвөн эрхийн төлөө өрсөлдөж буй бөгөөд манай улсын багийн хувьд эмэгтэй баг Токиогийн олимпын эрхээ авсан бол эрэгтэйчүүд энэ тэмцээнээс эрх авахын төлөө өрсөлдөж байна.

Монголын шигшээ А хэсэгт багтсан бөгөөд хэсгээс хоёр баг цааш шалгарна. Нэгээр гарсан баг С хэсгийн 2, хоёроор гарсан баг С хэсгийн түрүү багтай тоглох юм.

Манай баг эхний тоглолтоо Польшийн багтай хийж, 22:18 ялсан бол дараагийн тоглолтод Туркийн багийг 21:13 ялснаар хоёр тоглолтын дараа хэсгээ тэргүүлж эхэллээ.

С хэсэгт Францын баг тэргүүлж байна.

Монголын багийн тоглолтын хуваарь

5-р сарын 28 - 01:30 – Монгол-Чех

5-р сарын 28 - 03:35 – Монгол-Бразил.

Тэмцээн энэ сарын 31-нд өндөрлөнө.

Хуваалцах