Монголын баг олон улсын биологийн 37 дугаар олимпиадаас 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
Бүгд Найрамдах Литва Улсын Вильнюс хотноо зохион байгуулагдсан Олон улсын биологийн 37 дугаар олимпиад (IBO 2026)-д Монгол Улсын баг амжилттай оролцож, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ.
Мэдээллийн алба

Бүгд Найрамдах Литва Улсын Вильнюс хотноо зохион байгуулагдсан Олон улсын биологийн 37 дугаар олимпиад (IBO 2026)-д Монгол Улсын баг амжилттай оролцож, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ.
Мөнгөн медаль
Ш.Ануп – Шинэ Эрин сургуулийн 10 дугаар ангийн сурагч
Хүрэл медаль
С.Сансармаа – Монгол Тэмүүлэл сургуулийн 12 дугаар ангийн сурагч
Т.Буян-Амгалан – Шинэ Монгол сургуулийн 12 дугаар ангийн сурагч
2026 оны 7 дугаар сарын 12–18-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Литва Улсын Вильнюс хотноо зохион байгуулагдсан тус олимпиадад 80 гаруй улсын 300 гаруй сурагч биологийн шинжлэх ухааны мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө


















