Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын баг шигшээ дөрөвт тунаж үлдлээ

Цахим гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах “Vitality Running World Cup” тэмцээнд оролцож буй Монгол Улсын баг шигшээ дөрөвт үлдлээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын баг шигшээ дөрөвт тунаж үлдлээ
Монголын баг шигшээ дөрөвт тунаж үлдлээ. Зураг: МҮОНРТ

Цахим гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах “Vitality Running World Cup” тэмцээнд оролцож буй Монгол Улсын баг шигшээ дөрөвт үлдлээ.

Тус тэмцээний эхний шат энэ сарын 21-26-нд болсон бөгөөд Монгол Улсын баг 700 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм.

Тэмцээн гурван үе шаттай бөгөөд хоёрдугаар шат 9 дүгээр сарын 28-наас аравдугаар сарын 3-нд явагдаж дүнгээ гаргалаа. Харин сүүлийн шат аравдугаар сарын 5-10-нд болох юм.

Уг тэмцээнд 13 болон түүнээс дээш насныхан “Running World Cup” аппликейшнд бүртгүүлснээр оролцох боломжтой. Түүнчлэн тэмцээний үеэр гүйхдээ “Strava”, “adidas Running”, “Health App”, “Google Fit”, “FitBit”, “Garmin”, “Under Armour”, “Pacer” гүйлтийн aппликейшны аль нэгийг хэрэглэж, гүйлтээ баталгаажуулах юм.

Хуваалцах