Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын баг шилдэг гэдгийг ФИБА өөрийн сайтдаа онцолжээ

Мөн ФИБА-гаас тогтоосон тоглогчдын чансаагаар Д.Дэлгэрням дэлхийн No.44 /Ази тивийн No.1/, Э.Дөлгөөн No.53 / Ази тивийн No.2/, Э.Цэрэнбаатар No.69 /Ази тивийн No.4/, А.Ананд No.77 /Ази тивийн No.6/-д тус тус эрэмбэлэгджээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын баг шилдэг гэдгийг ФИБА өөрийн сайтдаа онцолжээ
Монголын баг шилдэг гэдгийг ФИБА өөрийн сайтдаа онцолжээ. Зураг: МҮОНРТ

Дэлхий нийтэд эрчимтэй хөгжиж, өдгөө олимпын төрөлд багтсан сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр Монголчууд шилдэг гэдгийг ФИБА өөрийн сайтдаа онцлоод байв.

Тэгвэл манай улсын тамирчид “Их дуулга”-аас шалгарсан шилдэг 12 багийн “FIBA World tour Masters final”-д оролцохоор болжээ.

Тэдэнтэй Нидерландын “Амстердам” баг сүүлчийн эрхийн төлөө өрсөлдөхөд Монголын баг тодорсон байна.

Мөн ФИБА-гаас тогтоосон тоглогчдын чансаагаар Д.Дэлгэрням дэлхийн No.44 /Ази тивийн No.1/, Э.Дөлгөөн No.53 / Ази тивийн No.2/, Э.Цэрэнбаатар No.69 /Ази тивийн No.4/, А.Ананд No.77 /Ази тивийн No.6/-д тус тус эрэмбэлэгджээ.

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн олимпын эрх олгох эрэгтэй багийн тэмцээнийг 2021 оны тавдугаар сард Австри Улсад зохион байгуулна.

Энэ нь коронавирусний халдвар гарснаас хойш болох 3х3 төрлийн анхны тэмцээн болох юм. Тус тэмцээнд оролцох багуудыг чансаагаараа Монголын шигшээ тэргүүлж “А” хэсгийг толгойлохоор болсон билээ.

Хуваалцах