Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын баг тамирчид Токиог зорих 30 эрхийн болзол хангаад байна

Олимп, паралимпын эрх олгох болон эрхийн оноо цуглуулах тэмцээнүүд үргэлжилж байгаа. Тиймээс Монгол Улсын баг тамирчдын Токиог зорих эрхийн тоо нэмэгдэх боломжтой

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын баг тамирчид Токиог зорих 30 эрхийн болзол хангаад байна
Монголын баг тамирчид Токиог зорих 30 эрхийн болзол хангаад байна. Зураг: МҮОНРТ

Японы Токио хотноо долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд Зуны XXXII олимпын наадам, наймдугаар сарын 24-нөөс 9 дүгээр сарын 5-нд Зуны XVI паралимпын наадам зохион байгуулагдана. Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдрийн байдлаар 30 эрхийн болзол хангаад байна. Хамгийн сүүлд эрх авсан тамирчдыг онцолбол:

-2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Болгарын Софи хотноо зохион байгуулагдсан бөхийн төрлүүдийн олимпын эрх олгох дэлхийн тэмцээнээс гавьяат тамирчин Э.Бэхбаяр чөлөөт бөхийн төрөлд эрхийн болзол хангалаа.

-Мөн тус тэмцээнээс эмэгтэйчүүдийн 62кг-д ОУХМ Х.Болортуяа олимпын эрхийн болзол хангаснаар чөлөөтийн эмэгтэй тамирчид бүтэн багаараа Токиогийн зуны олимпын наадамд оролцохоор болсон.

-Токио-2020 паралимпын тухайд хамгийн сүүлд буюу тавдугаар сарын 6-ны өдөр олон улсын пара хөнгөн атлетикийн холбооноос манай улсын нэг эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин Токио-2020 паралимпын наадамд оролцох болзол хангасныг албан ёсоор мэдэгдсэнээр нийт 7 эрхтэй боллоо. Тодруулбал пара хөнгөн атлетикийн тамирчид болох Ц.Энхманлай, Д.Саруултөгс нар Токиог зорино.

Ташрамд дуулгахад, Олимп, паралимпын эрх олгох болон эрхийн оноо цуглуулах тэмцээнүүд үргэлжилж байгаа. Тиймээс Монгол Улсын баг тамирчдын Токиог зорих эрхийн тоо нэмэгдэх боломжтой.

Хуваалцах