Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын баг цахим спортын ДАШТ-д өрсөлдөнө

Үүнд Монголын “ZEUS Esports” баг өрсөлдөхөөр Хүннү Эйр авиа компанийн онгоцоор Дохад буугаад байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын баг цахим спортын ДАШТ-д өрсөлдөнө
Монголын баг цахим спортын ДАШТ-д өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотын “Кока-Кола” цэнгэлдэх хүрээлэнд цахим спортын “PUBG Mobile” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-24-ны хооронд болно.

Үүнд Монголын “ZEUS Esports” баг өрсөлдөхөөр Хүннү Эйр авиа компанийн онгоцоор Дохад буугаад байна.

Тус багийн бүрэлдэхүүнд О.Бат-Оргил, С.Ундрах, Б.Золбоот, Н.Дулаанжаргал, Б.Тэнгис, Б.Билгүүн нар багтсан аж.

Монгол улсаа төлөөлөн оролцох ZEUS Esports багийн хувьд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зохион байгуулагдсан “PUBG Mobile Club Open Fall Split 2020–WildCard Finals” тэмцээний аваргаар тодорч дэлхийн аваргад өрсөлдөх 24 багийн нэгээр тодорсон юм.

Хуваалцах