Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын баг өнөөдөр аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөнө

Дэлхийн шатрын холбоо /ФИДЕ/, хорих ял эдэлж буй хүмүүсийн дунд тив хоорондын шатрын аварга шалгаруулах анхдугаар цахим тэмцээнийг бүсчлэн зохион байгуулж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын баг өнөөдөр аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөнө
Монголын баг өнөөдөр аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Дэлхийн шатрын холбоо /ФИДЕ/, хорих ял эдэлж буй хүмүүсийн дунд тив хоорондын шатрын аварга шалгаруулах анхдугаар цахим тэмцээнийг бүсчлэн зохион байгуулж байна.

Тус тэмцээнд Монголоос есөн хүн оролцож байгаагаас гадна шатрын спортоор дэлхийд тэргүүлдэг АНУ, ОХУ, БНЭУ, Норвеги, Украин зэрэг 32 орны 40 баг өрсөлдсөн. Өчигдрийн байдлаар, Монгол Улсын баг Филиппин, Австрали, Армен, Арабын Нэгдсэн Эмират, Киргизстан улсын багтай нэг бүсэд оноолт таарч амжилттай тоглож, бүсээсээ 2 дугаар байрт шалгарч улмаар А хэсэгт Гүржийг 3:1, Палестиныг 3:1, Филиппинийг 2.5:1.5, ХБНГУ-ыг 4:0, ОХУ-ын багийг 3:1 харьцаатай хожлоо.

Ийн өнөөдөр аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөх юм.

Ташрамд дуулгахад, дээрх тэмцээнд Монгол Улсаас оролцож буй шатрын багийн бэлтгэлийг хангах болон тэмцээнд оролцуулах ажлыг гавьяат тамирчин, их мастeр, МШХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, дэд хурандаа Т.Батчимэг хариуцан ажиллаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дэмжиж ажиллаж байгаа юм байна.

Хуваалцах