Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын багийн чөлөөт бөхийн гурван тамирчин өнөөдөр өрсөлдөнө

ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа /53 кг/ эхний даваанд Гуамын бөх Ркаела Акуинотой барилдах сугалаа татжээ. Түүний өрсөлдөгч нь 2018, 2019 онд Далайн орнуудын АШТ-д түрүүлсэн амжилттай нэгэн. Түүнийг хожвол Грек, Украины бөхчүүдийн ялсантай хүч сорих юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын багийн чөлөөт бөхийн гурван тамирчин өнөөдөр өрсөлдөнө
Монголын багийн чөлөөт бөхийн гурван тамирчин өнөөдөр өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

“Токио-2020” олимпын наадмын өнөөдрийн хуваарьт Монголын багийн чөлөөт бөхийн гурван тамирчин өрсөлдөнө.

Тодруулбал, Б.Хонгорзул 57 кг-ын шөвгийн наймд Японы бөх, олимп, дэлхийн аварга Р.Кавайд ялагдсан. Гэхдээ Кавай финалд шалгарсан тулд түүнд дагаж барилдах боломж бүрдээд байна. Тэрбээр дагах барилдаанд Африкийн наадмын хүрэл медальт Гвинейн Ф.Камаратай барилдана. Түүнийг хожвол хүрэл медалийн төлөө олимпын аварга АНУ-ын бөх Х.Мароулистай халз тулах юм. Гвинейн бөхтэй хийх барилдаан нь 10:00 цагаас эхлэх бөгөөд медалийн төлөө гарч ирвэл 19:55-аас барилдах болно.

Б.Болортуяа

ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа /53 кг/ эхний даваанд Гуамын бөх Ркаела Акуинотой барилдах сугалаа татжээ. Түүний өрсөлдөгч нь 2018, 2019 онд Далайн орнуудын АШТ-д түрүүлсэн амжилттай нэгэн. Түүнийг хожвол Грек, Украины бөхчүүдийн ялсантай хүч сорих юм.

М.Лхагвагэрэл

Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт М.Лхагвагэрэл /125 кг/ эхний даваанд Беларусийн Д.Храмянковтой барилдана. Өрсөлдөгч нь түүний нэгэн адил залуучуудын ДАШТ-ий медальт нэгэн юм. Беларусь бөхийг хожиж гэмээнэ Германы бөх, залуучуудын Европын аваргын хүрэл медальт Геннадий Чудинович, Ази тивийн аварга казахстан бөх Юсуп Батирмурзаев нарын аль нэгтэй барилдах сугалаа татжээ.

Хуваалцах