Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлтэй уулзав

Уулзалтын үеэр сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, багш нарын цалинг нэмэгдүүлэх, гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллын тогтолцоо, тэтгэвэр тэтгэмжийн талаар санал солилцов.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлтэй уулзав
Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлтэй уулзав. Зураг: МҮОНРТ

Боловсролын сайд П.Наранбаяр зөвлөх Д.Гантулга, Боловсролын яамны Боловсролын нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа нарын хамт УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Д.Мөнхбаатар нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, багш нарын цалинг нэмэгдүүлэх, гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллын тогтолцоо, тэтгэвэр тэтгэмжийн талаар санал солилцов.

Мөн ерөнхий боловсролын сургуулийн захирал, удирдах ажилтнуудыг шилжүүлэн ажиллуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдэж, уулзалтаар ярилцсан дээрх чиглэлүүдэд хамтран ажиллахаар боллоо гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

Хуваалцах